Зам дагуух ТҮЦ-үүдийг АСЕМ өнгөртөл нүүхийг үүрэгджээ


Ирэх долдугаар сард Монголд болох АСЕМ-тай холбогдуулан зарим дүүргийн автозам дагуух гутал засварчин, гуанз, ТҮЦ зэргийг ирэх наймдугаар сарын 15 хүртэл нүүхийг шаардаж эхэлжээ.
Тиймээс худалдаачид "Зөвхөн ирэх наймдугаар сарын 20 хүртэл үйлчилгээ явуулж болохгүй. Энэ бол АСЕМ-тай холбогдуулан хийж байгаа ажил гэж хэлсэн” гэлээ.
Мөн үйлчилгээ явуулдаг иргэн С “Манайх уг нь нийслэлээс шинэчилсэн загварын өнгө үзэмж сайтай ТҮЦ. Сард бид түрээсийн төлбөрт 750 мянган төгрөг төлдөг.
Гэтэл дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийнхэн иргэдэд ийм сэтгэлзүйн дарамт үзүүлж байгаад гайхаж байна. Энд бас нэг зүйл нэмж хэлмээр байна. Таван шарын хот руу явдаг чиглэлийн автобусны буудлын ТҮЦ-нүүдийг ингэж дарамталж байгаа хэрнээ яг адилхан чиглэлийн Сүлжмэлийн үйлдвэрт байрлах ТҮЦ-нүүдэд тийм зүйл огт дурсаагүй байгаа юм.
Замын эсрэг талын адилхан үйлчилгээ явуулдаг ТҮЦ-нүүдийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт харъяалагддаг учраас мөн тийм зүйл яригдаагүй гэдгийг тэндэхийнхэн бидэнд хэлсэн” хэмээн ярьсан юм.
Энэ асуудлаар Баянгол дүүргийн дүүргийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ажилтан Б.Эрдэнэчимэгтэй холбогдоход “Дээрээс өгсөн тушаалын дагуу зам дагуух худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд шаардлага тавьж байгаа. Энэ ажил зөвхөн АСЕМ-тай ч холбоотой бус нийслэлийн иргэдийн ая тухтай байдалтай холбоотой” гэх хариулт өгсөн юм.
АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтад дэлхийн өнцөг булан бүрийн 50 гаруй орны төрийн тэргүүнүүд Монголд цуглах юм.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ