Х.Баттулгын асуудлаар АН-ынхан хуралдана

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн компанид хийсэн санхүүгийн шалгалт өчигдөр 30 гаруй тусгай хүчний албан хаагчид, зэвсэглэсэн цагдаагийн албан хаагчидтай, УИХ-ын гишүүдтэй тун ч сүртэй болж өнгөрлөө.

Санхүүгийн шалгалт хийнэ гэсэн боловч тусгай хүчний албан хаагчдыг Баянгол зочид буудалд дуудсанаар асуудал үүсч, улмаар Х.Баттулга гишүүнийг баривчилсан гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж эхэлсэн юм.

Санхүүгийн баримт бичгийн асуудлаас болж хяналт шалгалт явуулж байгааг мэдээгүй УИХ-ын гишүүд Баянгол зочид буудлын орчимд цуглаж, улмаар Х.Баттулга гишүүнтэй хамт шалгалт дуустал хамт байлаа.

Тэгвэл энэ асуудлаар болон, өнгөрсөн бямба гарагт болсон бүлгийн хурлын дараа улмаар даваа гарагийн өглөө Х.Баттулга гишүүний хоёр туслахыг бариулсан зэрэг асуудлаар АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хурал зарлажээ.

АН-ын бүлэг өчигдөр энэ асуудлаар хуралдсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Х.Баттулга Засгийн газрыг унагах нөхцөл байдал ч үүсгэж магадгүй байгаа гэнэ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ