Бага насны хүүхэд халуун усанд унаж түлэгджээ

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “ГССҮТөвд түлэгдсэн хүүхэд ирлээ” гэсэн мэдээллийг авч шалгахад, “СХД-ийн 4 хороонд оршин суух 8 сартай эрэгтэй М нь савтай буцалсан халуун усанд нуруугаараа унаж түлэгдэн тус төвийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлэгдэж байгааг СХДЦХ-1 шалгаж байна. 118 дугаар зүйл. Асран хамгаалах үүргээ урвуулах 118.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан, асран хамгаалж байгаа хүнээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ