"ЦЭБ" ХХК-ний ажилтан хөдөлмөр аюулгүй байдлаа сахиагүйгээс гэмтжээ

СБД-ийн 11-р хороо "ГССҮТөвд хуруугаа тасдуулсан хүн ирж хэвтлээ" гэсэн мэдээллийгөчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад, СБД-ийн ЗДТГ-ын ажилчдын орон сууцны барилга дээр ажиллаж байсан "ЦЭБ" ХХК-ний туслах ажилчин, ЧД-ийн 12-р хороонд суух27 настай эрэгтэй Т нь 04-р сарын 11-ний 09:30 цагийн үед хөрөө раман дээр ажиллаж байгаад зүүн гарын дунд хурууны 1-р үеэ тасдаж, тус төвийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Урин дулааны цаг эхэлж буйтай холбоотой барилга, засварын ажлууд идэвхжиж байна. Үүнийг дагаад хөдөлмөр аюулгүй байдлын зөрчил илэрдэг. Тиймээс барилгын компанийн хөдөлмөр аюулгүй байдлын холбогдох мэргэжилтнүүд заавар зөвлөгөөгөө цаг тухай бүрт нь өгч аюулгүй байдлыг ханган ажиллахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ