МАХН-ынхан нөмрөгтэй суулт хийж байна

МАХН-аас Н.Энхбаярыг баривчилсны дөрөв дахь жилийн ойг намын байрандаа “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэх өдөр” болгонтэмдэглэж байна.

МАХН-ын Ардчилал, шударга ёс, монголын эмэгтэйчүүдийн холбоо/АШЁМЭХ/-ны гишүүд хар нөмрөгөөр биеэ халхалж, уриа лоозон барьсан байна. Үүгээрээ “Улс төрийн хэлмэгдүүлэлт далдаас явагддаг, цаана нь захиалагч байдаг гэдгийг илэрхийлэх”-ийг зорьсон ажээ. Энэ үеэр АШЁМЭХ-ны тэргүүн Л.Сэлэнгэ “Хувь хүн, улстөрчдийг үзэл бодол, итгэл үнэмшлээр нь хэлмэгдүүлж, улс төрийн эрх чөлөөг нь хасах, улс төрийн намын сонгуульд оролцох эрх чөлөөг хаан боогдуулах нь ардчиллыг булшилж байгаа явдал мөн. Монголын төр монгол хүнд хатуурхаж, гадны мөнгө хүүлэгчдэд найр тавьж, болохгүй. Эрх мэдэлтнүүд албан тушаалараа далаайлгаж, ард түмнийг шоронгоор айлгаж байгаа нь 1937 оны хар өдрүүдийг давтаж байгаагаас өөрцгүй. Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчдөд тохиолдож буй хэлмэгдүүлэлтийн үйлдэл, технологи нь нэгэн ижил байгаа нь өдрөөс өдөрт ойлгомжтой болж байна гэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ