Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдэгдэл гаргалаа

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас сайтуудад хандаж мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, "Вэб сайтын үйлчилгээ эрхэлж буй хувь хүн, аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 60 тоот тогтоолоор баталсан "‪#‎Тоон‬ контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага"-ын 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа зөрчил байх тул үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авна уу.

Цаашид зөрчлийг арилгаагүй тохиолдолд дээрх нөхцөл шаардлагын 9.2, 9.2.1, 9.3, 9.4 дэх заалтууд болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь заалтуудыг үндэслэж ‪#‎хариуцлага‬ тооцох болохыг мэдэгдье" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ