ЭЕШ зургадугаар сарын 15-нд эхлэнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх зургадугаар сарын 15-19-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдахаар товложээ. Энэ жилийн хувьд ЕБС-ийг 36 мянган хүүхэд төгсөх бөгөөд өнгөрсөн жилийн хүүхдүүдийг тооцоолбол 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх юм.

ЭЕШ-д дараах өөрчлөлтүүд хийгджээ

  • Монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа зургадугаар сарын 15-нд авна. Улмаар бусад хичээлийн шалгалтаа өгч дууссаны дараа буюу батламж хуудас тараагдахад монгол хэл бичгийн шалгалтын босго оноо /400 оноо/ хүрэхгүй бол сургуульд элсэх боломжгүй болно.
  • Монгол, Англи, Орос хэлний хичээлүүдэд сонсгол шалгах даалгаврууд шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмжбайрлуулах аж.
  • Өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөх юм6

Шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр 18 цагаас дуусгавар болох аж.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ