Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийхэд мэргэн буудагч байгаагүй гэв


УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон мэдээлэл цацагдсаар байна.
Тухайлбал, Х.Баттулгыг дэмжигч иргэн Ийгл телевизийн ярилцлаганд орохдоо "Гэрэг" цамхаг дээр мэргэн буудагчид ажилласан хэмээн мэдэгдсэн. Тэгвэл үүнийг ЦЕГ-аас үгүйсгэж байна. Эх сурвалжийн хэлснээр “Нэгжлэг хийх ажиллагаанд Тусгай ажиллагааны газрын алба хаагчид зөвхөн хамгаалалтад ажилласан. Мэргэн буудагч байсан гэдэг нь ташаа мэдээлэл болно. Мэргэн буудагч гээд байгаа нь барилгын ажилтан байсан юм шиг байна” гэв.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ