Т.Аюурсайхан О.Магнайгийн ноцтой баримтыг дэлгэнэ гэв

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай болон Т.Аюурсайхан хоёр хоорондоо өстөн дайсан мэт болцгоосон бололтой. Энэ даваа гаригт О.Магнай хэвлэлийн бага хурал хийж Т.Аюурсайханыг сонгууль угтаж нэр хүндэд халдаж, худлаа гүтгэлэг мэдээлэл цацсанд хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргахаа мэдэгдсэн бол өнөөдөр түүний эсрэг Т.Аюурсайхан хэвлэлийнхэнд хурал зарлажээ.

Тэрбээр “Өнөөдөр 12.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд О.Магнайгийн талаар нотлох баримт дэлгэнэ. Ноцтой” гэсэн зар тараажээ. Ингэж авгай хүүхнүүд шиг хэвлэлээр хэрүүл хийж байхын оронд халз мэтгэлзээнд оролцох хэрэгтэй дээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ