"Эмсид" ХХК-ны автобус жолооч ахмад настанг мөргөжээ


Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээрнийт 270 дуудлага мэдээ мэдээлэлхүлээн авснаас зам тээврийн ослын182дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл9 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч -0.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн замд "Эмсид" ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч 64 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн. СХД-ийн нутаг Толгойтын Хилчин хотхоны урд замд H.Sonataмаркийн авто машины жолооч Г нь T.Priusмаркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөжзорчигч 03 сартай Г нарын 3 хүүхэд гэмтсэн байна.Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ