Найз бүсгүйнхээ гэр бүлийнхнийг хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноожээ


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэгт гэр бүлийн дөрвөн хүнд халдаж, хоёрынх нь аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Эл хэрэг гэр бүлийн маргаанаас үүдэлтэй бөгөөд тухайн үед халдлагад өртсөн иргэдийн нэг нь цагдаагийн хошууч эмэгтэй байсан.
Тодруулбал, иргэн Б цагдаагийн хошууч Ш-тэй гэр бүл болохыг хүлээн зөвшөөрсөнгүй хэмээж түүний ээж, нагац ахыг нь хутгалж гэмтээн улмаар аавыг нь Ш-тэй хамт хөнөөсөн байдаг. Сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан ч удалгүй баригдаж, анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн.
Тэгвэл эл хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүхээс П.Батбаярт 25 жилийн ял оноосон бөгөөд 10 жилийг гянданд өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ