АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг байнгын хороо хэлэлцэж эхэллээ


Хууль зүйн байнгын хороогоор яг одоо АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Өчигдөр мэдээлжбайснаар АТГ-ын дарга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм. Хууль зүйн байнгын хороо Н.Ганболдын хүсэлтийг нь хүлээн авч үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжвэл өнөөдрийн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж эцэслэнэ.
Н.Ганболд нь 2011 оны арваннэгдүгээр сараас хойш АТГ-ын даргаар ажилласан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх жилийн арваннэгдүгээр сард дуусгавар болох байсан юм.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ