Гадаадад тэтгэлэгээр суралцах хөтөлбөрт хамрагдаад 10 мянган ам.доллараа залилуулжээ

Гадаадын тэтгэлэгт хамруулна гээд 10 мянган ам.долларыг нь залилсан хэрэг гарчээ. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон нэгэн ээж Нийтийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандсан байна. Тэрбээр “Т миний бие ганц охиныхоо хамт амьдардаг. Өдийг хүртэл охиныхоо мэдлэг, боловсролд л бүхнийг зориулж ирсэн. Охиноо боловсролтой болгох гэж хэрэндээ мөнгө цуглуулдаг байсан ч өнгөрсөн оны 09 дүгээр сард АНУ руу тэтгэлгээр суралцуулах нэг хөтөлбөрт хамрагдлаа гэж их л баяртай ирээд, сургалтанд нь нэлээн сууж шалгалтаа өгөөд урьдчилгаа гэж 10 мянган ам.доллар өгсөн. Гэтэл он гарсаар тухайн байгууллага хаяг дээрээ ч байхгүй, утсаа ч авахгүй холбоо тасарсан. Яг албан ёсны тэтгэлэг гэдгийг нь яаж мэдэх вэ. Бид 3-4 сар хүлээлээ, одоо ямар арга хэмжээ авах вэ, ядаж мөнгөө олж авмаар байна” гэж ханджээ. Тиймээс ийм замаар хохирсон иргэд байвал доорх утсанд хандаж болох юм байна.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ