С.Эрдэнэ: Нөөцтэй ордуудыг эрх мэдэлтнүүд булаах гэж байна

"Эрдэнэс Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийсэн юм.

Тэд Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компанийн ашиглалтын талбайгаас илрүүлсэн метан хийн ордыг тус компанийн эрх мэдэлтнүүд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн Монголын хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцааны ногдол ашгаа авах боломжийг хааж, дэргэдээ дотоодын хөрөнгө оруулагч нэртэй цөөхөн этгээдүүдтэй үгсэн нийлж компани байгуулсан гэж үзэж байна.

Энэ тухай “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “Төрийн өмчит давамгайлсан “Эрдэнэс Таван толгой” компани нь 2010 оны наймдугаар сарын 27-нд төсөл хэрэгжүүлэх эхлэлээ тавьсан ба улмаар 2010 оны арван хоёрдугаар сарын 23-нд УИХ, Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан. Манай компани коксожсон нүүрсний өндөр агууламжтай дэлхийн томоохон уурхай төдийгүй метан хийн асар өндөр баялаг нөөцтэй болох нь хүлээн зөвшөөрөгдөөд байна. Ажилчдын хүч боломж, хөрөнгө зарцуулсан олон жилийн нөөцтэй ордыг эрх мэдэлтнүүд ховдоглон нэг ч зоосны зардал гаргалгүйгээр булаах гэж байна” гэв.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ