МЗХ-ныхон оюутнуудыг дарамтлах болжээ

Монголын Оюутны холбооны гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг мэдээллээрээ тэд Монголын Залуучуудын холбооны үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Учир нь МЗХ-ноос уриалга гарган, хажуудаа МОХ-той адил чиглэл, үйл ажиллагаа бүхий байгууллага байгуулахаар болжээ. Мөн МОХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг “Сургуулиас чинь гаргана, гишүүнчлэлээс хасна” гэх мэтээр дарамтлан өөрийн байгууллагадаа элсүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Энэ талаар МОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзий-Од “Энэ хоёр тус тусдаа үйл ажиллагаатай байгууллагууд. МЗХ сүүлийн үед утгаа алдаж байна. Залуусынхаа ирээдүй, хөгжил дэвшилд тус болох юу ч хийсэнгүй. Худлаа улс төржиж байна” гэсэн юм.
Мөн цаашид МОХ-ны гишүүдийг дарамтлах үйлдлээ үргэлжлүүлсээр байвал хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ