4990 малчин өрхөд тусламж хүргэнэ

Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан /CERF/”-гаас 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан тусламжийг хүргүүлж байгаа билээ.

Энэхүү тусламжийн нэг хэсэг болох долоон нэр төрлийн 4990 малчин өрхийн хоёр сарын хүнсний барааг Архангай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Завхан, Увс аймгийн 45 сумын малчдад хүргэх тусламжийн цуваа өнөөдөр 16:00 цагаас 22-ын товчооноос замдаа гарах гэж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хаваржилт хүндэрсэн дээрх сумдад амьдарч байгаа 6 сартайгаас дарван нас есөн сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүлж байгаа юм. Энэхүү бэлдмэл нь 10 төрлийн амин дэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан байдаг бөгөөд хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлнэ. Түүнчлэн дээрх сумдын өрхүүдэд хоол тэжээлийн хурц дутал илрүүлэх үзлэг явуулж, хоёроос доош настай хүүхэдтэй эцэг эх болох жирэмсэн, хөхүүл эхтэй айл өрхүүдэд хоол тэжээлийн зөвлөгөө өгөх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ