Үхрийн өвчүү идсэн гурван хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Худалдаа хөгжлийн банкны 13 ажилтан үхрийн өвчүү хувааж идээд хоолны хордлогод оржээ. Тодруулбал, өвчүү идсэн 13 хүний 10 хүнд нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрчээ. Одоогоор 3 хүний биеийн байдал нь хүндэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд юунаас хордсныг нь тодруулахаар НМХГ-ынхан ажиллаж байгаа гэнэ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ