“АСЕМ-ын Загвар чуулган 2016”-г МЗХ зохион байгуулна

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд “АСЕМ-ын Загвар чуулган 2016” чуулганыг ирэх долдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл өчигдөр тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй Монголын Залуучуудын Холбооноос мэдээлэл хийлээ.
Тусчуулганыг ASEF буюу Ази, Европын сан, Гадаад хэргийн яам, Монголын залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд чуулганд 51 орны нийт 150 төлөөлөгч оролцох аж.
Энэхүү чуулган нь хоёр үе шаттай явагддаг байна. Эхнийх нь чуулган болохоос 1-2 сарын өмнө оюутнууд онлайнаар бүртгүүлэн хамтран ажиллах буюу багт хуваагдан судалгаа хийж, тодорхой жишээн дээр ажиллана. Дараа ньүндсэн хуралдаан болж, нүүр тулсан ярилцлага, асуудал дэвшүүлэх хэлбэрээр зохиогдох юм байна.
Загвар чуулган нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө болдог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийноюутнуудад хурлын талаар ойлголт өгөх, залуусын идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлдэгээрээ онцлогтой аж. Түүнчлэн залууст дипломат ёс,яриа хэлэлцээнийталаар мэдлэг олгох, олон нийтийнөмнө ярих, багаар ажиллах, зөвшилцөлд хүрэх, манлайлах зэрэг чадвараа хөгжүүлэхэд нь тусална зорилготой хэмээн тэд онцоллоо.
Чуулганд оролцох Монгол залуучуудыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг дуустал бүртгэх бөгөөд www.myf.mn сайтаар болон МЗХ-ны төв байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой аж. Бүртгүүлэх оролцогчид18-30 насны Монгол Улсын иргэн байх, мөн оюутан байх, англи хэлний бичгийн болон ярианы чадвар өндөртэй байх зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа юм байна. Одоогийн байдлаар 180 залуус материалаа ирүүлээд байна хэмээн мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ