Цас орсонтой холбоотойгоор ноцтой ослууд гарчээ

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээрнийт 288 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 184 дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл14 бүртгэгдэж,16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна. Тухайлбал, БЗД-ийн нутаг Хангамжийн зам, Амгалангийн хорихын хойд замд H.Accent маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 0 настай эрэгтэй Э нарын 3 хүнийг мөргөж гэмтээжээ. Мөн БГД-ийн нутаг Амарсанаагийн гудамж Модны 2-н зүүн замдH.Insightмаркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 26 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан. Хөдөө орон нутагт, Багануур дүүргийн Төвөөс зүүн тийшЭрэг бүргийн даваа гэх газрын шороон замдЗил-130маркийн Ц жолоочтой авто машин онхолдож жолооч 41 настай эрэгтэй Ц, зорчигч 49 настай эрэгтэй Г нарын 2 хүн нас барж 3 хүн гэмтсэн. Нойтон цас орж замын зорчих хэсэг хальтиргаа гулгаа үүсэн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл,тээж яваа ачааз орчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ