Ж.Равдандорж, Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөө нарыг батлан даалтад гаргалаа


“ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан, Ардчилсан намын гишүүн, ардчиллын алтан хараацайнуудын нэг Ж.Равдандоржийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих 461-р ангид саатуулан шалгаж байсан.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг Д.Шийлэгдамба, Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа 401-р хорих анги буюу Төв аймгийн мөрдөнд хориод байсан юм. Дээрх хоёрыг өнгөрсөн сарын 31-ний өдөр баривчилсан байдаг. Тэгвэл хоёр өөр намын угшилтай эдгээр иргэдийг өмгөөлөгчөөр хуульч өмгөөлөгч Г.Батбаяр нар ажиллаж байгаа бөгөөд өчигдөр орой 18.00 цагт батлан даалтанд гаргажээ.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ