Одоогоор зам даваа цасанд хаагдаж боогдсон гэх дуудлага ирээгүй байна

Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул, Орхон, Булган чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Мөн урд чиглэлд даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Өмнөговь, Дундговь, Төв аймгийн зорчихгүй байхыг сануулж байна. Тиймээс цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудруу явах чиглэлийн замд зорчих хэсэг мөстөж, зам даваанууд хаагдаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болж байгаа тул 2016 оны 04-р сарын 15-ны 11.00 цагаас 2016 оны 04-р сарын 16-ний 09.00 цаг хүртэл хаах шийдвэр гаргасан байна. Харин Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж буйгаар “Нийслэл хотод одоогийн байдлаар зам даваа хаагдсан, иргэд автомашинтай цасанд суусан гэсэн дуудлагууд ирээгүй байна. Цас үргэлжлэн орж шуурна гэсэн мэргэжлийн байгууллагын мэдээлэл байгаа тул иргэд, олон нийт цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, аюулгүй байдлаа хангаж, хэвийн байдалд шилжтэл орон нутгийн замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ