Брюссель хотын “Шээж байгаа хүү” өчигдөр сүүгээр шээв

Бельгийн Брюссель хотод байдаг “Шээж байгаа хүү” усан оргилуураас өчигдөр сүү асгарлаа. Хүнс, хөдөө аж ахуйн секторыг хөгжүүлэх зорилгоор 2001 онд НҮБ зургаадугаар сарын 1-нийг Дэлхийн сүүний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм. “Хүүхдүүдээ, сүүгээ уугаад,биеэ бодоорой!”гэсэн өгүүлбэр зургаадугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг Олон улсын хүүхдийг хамгаалах өдөр төдийгүй, Дэлхийн сүүний өдөрт(World Milk Day)бүрэн хамаатай юм.

Сүүний өдрийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын саналаар 2001онд анх тэмдэглэжээ.Түүнээс хойш энэ уламжлал дэлхийн олон оронд өргөн дэлгэрсэн байна. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хүмүүсийн дунд дэлгэрүүлж,түүнчлэн сүү, сүүний үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагааны тухай хүн амд мэдээлэх нь уг баярын зорилго юм.

Яагаад Дэлхийн сүүний өдрийг чухамхүү зургаадугаар сарын 1-нд тэмдэглэдэг юм бэ гэвэл, НҮБ-ын энэ сайхан саналыг дэмжсэн зарим оронд Үндэсний сүүний өдрийг тэмдэглэдэг уламжлал байжээ.Нөхцөл байдлын шалтгаанаар бараг бүх оронд энэ баяр зургаадугаар сарын1-нд юмуу, ойролцоо өдрүүдэд болдог байжээ. Тиймээс сүүний албан ёсны өдрийг зуны сарын эхний өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.2008 он гэхэд Сүүний өдрийн баярт дэлхийн 40 орон нэгэн зэрэг оролцож,олонхид нь баярыг нэлээд өргөн цараатай тэмдэглэжээ.Дашрамд дурдахад, баяр“дэлхийн” статустай хэдий ч, зарим орон өөрийн Сүүний өдрийг тусдаа тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Жишээ нь, энэ өдөр Австралид есдүгээр сарын 26, Финландад зургаадугаар сарын 3, Малайзид зургаадугаар сарын 11-нд болдог байна.Харин сүүг удаан хугацаагаар хадгалах технологи боловсруулахад нэг бус жил зарцуулсан Америкийн иргэн Гейл Бордены мэрийлтийн ачаар сүүний ойрын “төрөл” болох өтгөрүүлсэн сүү бий болсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ