Ажлын хоёр өдөр автомашины дугаарын хязгаарлалт тэгш, сондгойгоор үйлчилнэ

Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

  • 4 сарын 21-нд ТЭГШ тоогоор төгссөн,
  • 4 сарын 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн засаг даргын 2016.04.15-ний өдрийн А/286-р захирамж гарсан байна.

Энэ өдрүүдэд Ази Европын парламентийн түншлэлийн уулзалт болох тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ