Улаанбурхны нууц хугацаа 28 хоног хүртэл үргэлжлэх магадлалтай

Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвөл хаврын улиралд өвчлөл ихэсдэг. Өвчлөл 8-10 жилийн үечлэлтэй дэгдэнэ. Вакцины үр дүнд 90 хувийн дархлаа тогтох ба энэ нь 20 жил түүнээс дээш хугацаагаар хадгалагдана.

Халдварлах зам: Улаан бурхны үүсгэгч нь амьсгалын замаар зарим үед нүдний салстаар халдварлагддаг.

Өвчний нууц хугацаа : 9-11 хоног, хамгийн богино нь 7 хоногурт нь 21-28 хоног хүртэл уртсаж болдог. Эмнэл зүй үе шатаар нь улайх үрэвслийн үе шат 3-4 хоног үргэлжилдэг. Энэ үед 38-40 хэм хүртэл халуурч хоол унданд дургүй болох, цочромтгойболохоос гадна улаан бурхны гурвал шинж гарна.

Үүнд:
1. Ринит: Хамар битүүрэх ,найтаах хамраас усархагнус гоожих сүүлдээ ногоон нус гарна.

2. Коньюктивит: Нүдний салст бүрхүүл улайх гэрэлд гялбах, нулимс гоожих, нуухтах зовхи хавагнах,

3. Ларенгит: Хоолой сөөх ,ойр ойрхон хуурай ханиалгах, Салстын тууралтын хам шинж гарна

Завьж уруулын дотор талд шар будааны хэмжээтэй жижиг шаргал өнгийн толбон тууралт гардаг . / Бельский филотов,Копликгийн хам шинж / Б. Германы толбо гүйлсэн булчирхайн хажуу зөөлөн тагнай залгиурын арынхананд цайвар өнгийн өнгөр тогтоно ,В.Петены тууралт зөөлөн тагнайд жижиг цусан харвалт үүснэ,тууралтын үе 3-4 хоног улайх үрэвслийн үеийн бүх шинжүүд улам тодорно , Эхний өдөр чихний араас эхлэн нүүр хүзүүгээр том толбот гүвдрүү тууралт гарна , 2 дахь өдөр цээж нуруу ,3 дахь өдөр мөчүүдээр нийтдээ 3 хоног дамжин үечилсэн тууралт гардаг. Тууралтын онцлог тод улаан өнгөтэй том толбо, гүвдрүү барсгар хэвийн өнгөтэй арьсны суурин дээр дарахад арилдаг хоорондоо, нийлэх хандлагатай.

Нөсөөжилтийнүе: 5-7 хоногоос эхлэн 14-24 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанднянгийн гаралтай халдвар хавсарвал өвчин хүндэрдэг.

Хүндрэлийнүед: тууралт цусархаг шинжтэй болох, татах, ухаан алдах, хамраас цус гоожих шинжүүд илэрч болно.
Эдгэрэлтийн үе : Эмнэл зүйн бүх шинжүүдарилна.

Эмчилгээ : Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хөнгөн хэлбэрийн үед гэрийн нөхцөлд эмчилж болно. Улаанбурхан өвчин хүнд явцтай хүндэрсэн, эсвэл хоёр нас нас хүрээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлэгт эмчлэх шаардлагатай тууралтын үе дуустал хэвтрийн дэглэм сахиулах илчлэг хоол өгнө, Агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийнэ.

Вирусынэсрэг эмчилгээ Гроприносин 500мг 50-70 мг /кг 7-14 хоног уулгана.

Витамин С –г хоногт 400-500 мг хэрэглэхВитамин А –г 12 сартай хүүхдүүдэд 200,000 ед6-12 настайд100,000 ед 6 сартайд 50,000 ед Насанд хүрэгсдэд 400,000 едхүртэл өгнө. А витаминыг заавал өрхийн эмчийн хяналтанд өгнө.

Сэргийлэлт : Өвчтөнийг эрт тусгаарлана. Зөвхөнчийгтэй цэвэрлэгээ хийнэ, агааржуулалт хийнэ, ингэхдээ жирэмсэн эмэгтэйн ойр байсныг тодруулна. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэд бүрийг дархлаажуулалтадхамруулна. Вакцинаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ