Хар тамхины хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Х.Ермек нарын зургаан хүн 2014 оны гуравдугаар сард хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэрэгт холбогдоод байсан юм. Уг хэргийг хуулийн байгууллагынхан шалгаад 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2-р шүүх буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Ермект 11 жил 6 сар баривчлах ял, Б.Явуухуланд 10 жил 6 сар хорих ял, Э.Агар, И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарт тус тус 6 сар баривчлах ял оногдуулсан юм.
Харин шүүгдэгчид оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн учир давж заалдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Харин Давж заалдах шатны шүүх хэргийг шүүж үзээд Э.Уянга, Б.Гомбо-Очир, Б.Энхболд нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт 10 жил 1 сар хорих ял оногдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ