Цэвэр хүнээ нэр дэвшүүлэхийг ТББ-уудад уриаллаа

2016 оны сонгуулийн өмнөх олны анхаарлын төвд байгаа шуугианы нэг нь “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн, Хар/Цагаан жагсаалт болоод байгаа. Хэдхэн хоногийн өмнө 1992 оноос хойшхи “100 хар үйл явдал”-ыг олон нийтэд зарлаж, тэрхүү үйл явдалд холбогдсон, 25 жил ард түмнийхээ төлөө бус хувийн эрх ашгаа дээдэлж явсан эрхмүүдхар жагсаалтанд багтах нь нэгэнт тодорхой болсон. Харин “Цагаан жагсаалт”-нд ямар хүмүүс багтах талаар олон нийтийн дунд яриа өрнөсөөр. “МЗХ өөрсдийн дуртайгаа Цагаан болгоод, дургүй нэгнээ харлуулах юм байна” гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна.
Тэгвэл өнөөдөр Монголын Залуучуудын Холбооноос иргэний асуудлыг төрийн асуудал болгож чадах цэвэр хүнээ “Цагаан жагсаалт”-нд нэр дэвшүүлэхийг Төрийн бус байгууллагуудадуриалж, хүсэлт хүргүүлжээ. Тодруулбал, салбарынхаа хамрах асуудал, эрх ашиг, бодлогыг шийдвэрлэлцэж, УИХ болон Орон нутгийн ИТХ-д суух, итгэлийг дааж чадахуйц төлөөлөлтэй болох төрийн бус байгууллагуудын санаачилгад нэгдэхийг уриалж байгаа аж.
Уг уриалгад “Улс үндэстнийхээ эрх ашгийг намууд, тэдгээрийн удирдлагууд төлөөлж чадахаа больж, авлигын сүлжээнд хэрэгдэн, төр хулгайчдын орогнох орон зай болсон энэ үед олон нийтийн төлөөлөл болсон та бид улсаануруун дээрээ үүрч, цэгцлэх зайлшгүй шаардлага тулгараад байна” гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ