ХҮН-ын даргыг Дээд шүүх бүртгэхээс татгалзжээ


ХҮН-ынхан дотооддоо нэлээн бужигнаж өнгөрсөн сарын сүүлчээр шинэ даргаа томилон, тамга тэмдгээ хүлээлгэн өгснөөр асуудал намжсан. Тэгвэл өнөөдөр ХҮН-ыг сонгуульд удирдан орохоор болсон “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын асуудлыг Дээд шүүх хэлэлцэв. Тодруулбал, Дээд шүүх өнөөдөр 15.00 цагаас Т.Ганболдын ХҮН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэв. Харин шүүхээс Т.Ганболдыг ХҮН-ын даргаар бүртгэхээс татгалзсан байна. Өмнө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хоёр удаа өгсөн хэдий ч Дээд шүүх бүртгэхээс татгалзаж байсан билээ.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ