Монголын түүхийн 11 дэх удаагийн олимпиад болж байна

ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, ЮНЕСКО-гийн харьяа “Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн”, тус хүрээлэнгийн дэргэдэх “Шинэ иргэншил” сургууль хамтран 11 удаагийн Монголын түүхийн улсын олимпиадын эцсийн шалгаруулалт болж байна.
Эцсийн шалгаруулалтанд Улаанбаатар, Дархан, Булган, Дорнод аймгуудаас шилдгээр шалгарсан шилдэг 9 сурагч илтгэл тавьж өрсөлдөж байгаа юм. Тус шалгаруулалт 10 цагаас “Шинэ иргэншил” дээд сургууль дээр эхэлсэн юм.
Шалгаруулалтын үеэр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Ганбат “Монголын түүхийн сүүлийн үеийн судалгааны ололт, амжилт”-ын талаар сонирхолтой лекц унших юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ