Хүүхдээ хэрхэн шийтгэх вэ?

Хүн бүхэн өөрийн гэсэн дотоод эрчимтэй байдгийг мэднэ. Энэхүү эрчмийн төв нь алганы хонхорт байдгийг харин тэр бүр мэдэхгүй байх. Тиймээс хүүхдийг алгадах, гараар зодох нь өөрийн дотоод эрчмээрээ хүүхдийнхээ дотоод эрчмийг эвддэг учир хүүхдэд сайнаар нөлөөлдөггүй байна. Иймээс хүүхэд шийтгэлийг хүлээж авдаггүй, байдал хэвээр үргэлжилдэг аж.

Тэгвэл хүүхдийг хэрхэн шийтгэх вэ?

Жишээ нь-хоол идэхгүй зөрүүдлэх, дургүй хоолыг нь идүүлэхийн тулд тэр дургүй зүйлийг нь алгаар нь илүүлэх нь үр дүнгээ өгдөг.

-Чихрэнд дуртай, таваг “хуурайлаад” байвал чихрийг далд хийгээд хэдэн минут дуугаа хураах хэрэгтэй. Хүүхэд уучлал гуйсан ч, ярих гэж өдсөн ч тогтоосон хугацаа болоогүй бол цаг руу зааж уруулдаа хуруугаа хүргэн дуугүй байхыг сануулна.

-Үгэнд орохгүй байвал алгадахын оронд зулайг нь алгаараа илэх, гарыг нь, хэвлийг нь илэхэд хүүхэд шийтгүүлсэн мэт хүлээн авдаг байна. Эсвэл шаар үлээгээд шаараараа зөөлөн цохих, гэхдээ тоглож байгаа юм шиг. Мөн үлээсэн шааран дээрээ суулгаж хагалуулж болно. Учир нь биеийн эрчмийг хамгийн бага цочроодог хэсэг бол өгзөг юм.

Ингэхэд хүүхэд шийтгүүлж байна гэж бодолгүйгээр шийтгэл хүлээдэг.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ