369 зорчигчтой 1130 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

2016 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэдСэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа”, Баян багийн “Хустайн даваа”-нд цасан шуурга шуурсаны улмаас олон автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагаар ОБЕГ-ын ГШУГ-ын даргаар ахлуулсан 1 автомашин, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 3 автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 4 автомашин, тус аймгийн Мандал сумын 3 иргэн, 2 автомашин, Баянгол сумын Цагдаагийн газрын 3 албан хаагч, “АЗЗА” ТӨХК-уудын 12 ажилчин, 3 автомашин, “Бороо Гоулд” ХХК-ын 7 ажилчин, 3 автомашин, “Пажеро клуб”-ын 12 хүн, 5 автомашин нийт 111 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1077 иргэн, 348 автомашин цасанд боогдсон байсныг 2016.04.16-ны өдрийн 00:58 цагт гаргаж, замыг цэвэрлэж саадгүй зорчихоор болгоод байна.

Мөн Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн 124- ийн давааны орчим 10 гаруй автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагаарОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн25 албан хаагч, 2 автомашин, “АЗЗА” ТӨХК-ний 7 ажилчин, 3 автомашинтай нийт 32 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 43 иргэн, 18 автомашиныг цасанд боогдсон байсныг гаргаж, аюулгүй болгосон.

Picture 026

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багын “Ингэтийн даваа” гэдэг газар Орхон аймгийн чиглэлд явж байсан 34-75 ОРХ улсын дугаартай, 19-66 БУЛ улсын дугаартай ОРХ 41-17 улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч. 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10 иргэнийг зорчиж явсан суудлын 3 автомашиныг 2016.04.15-ны өдрийн 08:50 цагт цаснаас татан гаргасан.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ