Японы Кюшюү аралд өмнөхөөсөө 16 дахин хүчтэй газар хөдөллөө
Пүрэв гарагт болсон анхны газар хөдлөл нь 6,5 магнитудын хүчтэй байж 9 хүн амь алдан 1000 орчим хүн бэртэж гэмтэн эмнэлгийн тусламж авсан юм.
Харин баасан гаригийн түлхэлт 7,3 магнитуд хүчтэй байснаарэнэ бүс нутагт аймшигтай эвдрэл сүйрэл учруулсан байна. Энд анхны түлхэлтээс хойш нийтдээ 25 удаа хүчтэй чичирхийлэл мэдрэгдээд байна гэж чичирхийлэл судлаллын төв мэдээлжээ.
Сүүлийн газар доорхи түлхэлтийн төв Күмамото аймгийн нутагт газрын гүнд 10 км-т байсан байна. Энэ түлхэлтийн чичирхийлэл нийт 30 аймгийн нутгийг хамарч 11 хүн амь алдаж, 760 гаруй хүн бэртэж шархаджээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ