Их аварга Д.Дагвадорж улаанбурхан өвчний эсрэг ажиллаж байна

ХӨСҮТ-д нялх нярай хүүхдүүдээ алдсан ээжүүд өдрөөс өдөрт нэмэгдэж аюулын харанга дэлдээд байна. Улаанбурхан өвчнөөр нас барсан өвчтөнүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу улаанбурхан өвчний вакцин тариулах насандаа хүрээгүй байжээ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар улаанбурханаар өвчилсөн хүний тоо 3236 хүрчээ. Энэ асуудалд анхаарлаа хандуулах эрүүл мэндийн салбарын сайдгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандан цуглаан, жагсаал хийх дээрээ тулаад байгаа билээ.

Харин энэ асуудалд сумогийн их аварга Д.Дагвадорж анхаарлаа хандуулан олон нийтэд хандаж боломжоороо хөрөнгө босгож хэрэгтэй тоног төхөөрөмж, хэрэгслийг нь авч өгье гэх уриалгыг гаргаад байсан юм. Тэгвэл тэрээр өөрийнхөө хөрөнгөөр улсад хэрэгтэй байгаа аппаратыг захиалсан байна.


Ийнхүү их аварга маань Монгол улсынхаа хойч ирээдүйн төлөө улаанбурхан өвчний эсрэг ажиллаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ