Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


![]() |
Аргын тооллын: | 2013.6.3 Даваа гараг |
![]() |
Билгийн тооллын: | 25. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр |
![]() |
Наран ургах шингэх: | 05.12-20.48 |
![]() |
Үс засуулбал: | Нүд бүрэлзэн улцайна |
![]() |
Барилдлага: | Рашаан |
![]() |
Шүтэн барилдлага: | Авахуй |
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ