Манай жүдочид медалийн тоогоор тэргүүлж байна

Жүдо бөхийн Азийн АШТ өчигдөр Узбекстанд эхэлсэн билээ. Монголын жүдо бөхийн шигшээ багаас18 тамирчин хүч үзэж байгаа бөгөөд өчигдөр эхний өдрийн барилдаанаас ОУХМ М.Сумъяа, Д.Алтансүх нар алтан медаль хүртэж 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл, гурван шагналт V байр эзэлсэн амжилттайгаар өндөрлөсөн.

Тэгвэл өнөөдөр ОУХМ Н.Дагвасүрэн болон олимпийн аварга Н.Түвшинбаяр нар алтан медалийн эзэд болсноор одоогийн байдлаар монголын жүдо бөхийн баг медалийн тоогоороо тэргүүлж байна. Үүнд 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл, 4 шагналт V байр тус тус эзлээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ