Өнөөдөр 24-26 хэм дулаан

Өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 15-20 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ