Фитнес хэрэггүй, 2 минут л байхад хангалттай

Спортын зааланд очиж,фитнесээр удаан хугацаагаар хичээллэдгийг илүүдэл жинтэй хүмүүс сайн мэддэг. Норвегийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд ийм бэлтгэл сургуулилт аль хэр чухал болохыг тодруулах зорилгоор сонин туршилт явуулахаар шийджээ.

Илүүдэл жинтэй сайн дурынхан арван долоо хоногийн туршид биеийн идэвхтэй дасгал хийсэн байна.Эрчүүдийн нэг хэсэг нь долоо хоногт гурван удаа тус бүр дөрвөн минут хичээллэжээ.Харин хоёр дахь хэсэг нь дасгал сургуулилтад үүнээс илүү буюу 16 минут гаргасан байна. Биеийн эрчимтэй хөдөлгөөн хийснээр тэдний аль алиных нь хүчилтөрөгчийн хэрэглээ ихэсч, цусны даралт болон глюкозын хэмжээ буурчээ. Ингэхдээ16 минутын дасгал хийх нь өөхийг шатааж, холестериныг бууруулахад илүү богино хугацааны дасгал хийхээс илүү үр дүнтэй байгаагүй ажээ.Тийнхүү долоо хоногт гурван удаа дөрвөн минутын эрчимтэй дасгал хийх нь эрүүл мэнд, эмнэлгийн үзүүлэлтийг чамгүй сайжруулдаг гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна. Ингэхдээ илүүдэл жинтэй хүмүүсийн биеийн бэлтгэлийг сайн байлгаж,эрүүл мэндийг сайжруулах ийм арга нь их хугацаа гаргахыг шаарддаггүй ажээ.Үүнээс гадна ,урт хугацааны ачаалал нь эрчимтэй ч,богино хугацааны дасгал хийхийг бодвол бэлтгэлгүй хүмүүсийн хувьд хавьгүй аюултай хэмээн болгоомжилж байгаагаа эмч нар илэрхийлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ