Наран шарлагын газруудад террор үйлдэхээр зэхэж байна

“Исламын улс” бүлэглэлийн амиа золиослогч этгээдүүд европын нэрд гарсан наран шарлагын газруудад террорын ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байгаа ажээ. Италийн тусгай албаныхан энэ тухай зохих мэдээллийг германы тагнуулын албанд өгсөн байна. Германы “Бильд” сэтгүүлд нийтлэгдсэн материалд ингэж дурджээ. Британийн “Дейли экспресс” сонин уг материалаас иш татсан байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, Франц, Испанийн (Коста-дель-Соль) өмнөд нутгийн наран шарлагын газар, түүнчлэн Италийн хоёр эрэгт аюул заналхийлж байна. Террористууд нэгэнт төлөвлөгөөгөө боловсруулж, үүний дагуу тэд хоол, ундаа, бэлэг дурсгалын зүйл худалдаж буй дүрвэгсдийн дүрээр наран шарлагын газруудад нэврэх ажээ.Галт зэвсэг болон тэсрэх төхөөрөг хэрэглэн халдлага үйлдэх магадлал байна.
“Энэ нь терроризмын цоо шинэ илрэл болж болох юм.Наран шарлагын газруудыг бүрэн хамгаалж чадахгүй” гэж дээрх шар сэтгүүлийн учрыг мэдэх дээд тушаалын төлөөлөгч мэдэгджээ.
Сэтгүүлд бичсэнээр,өөрийгөө “Боко Харам” бүлэглэлийн гишүүд гэдэг Сенегал улсын иргэд террорын ажиллагааг үйлдэж магадгүй гэнэ. Одоо болтол хэт даврагч үзэлт байгууллагуудад хамрагддаг гэдгээ одоо болтол зарлаж байгаагүй африкчуудыг халдлагад ашиглаж болох юм гэж Сенегалын Сали хотын цагдаагийн дарга Сек Поай мэдэгдсэн байна.
“Энэ хүмүүс Итали болон бусад оронд байнга аяладаг бөгөөд тэдэнд виз болон зохих баримт бичиг бий. Тэд цагаачид биш, тэд ажил хэрэгч хүмүүс, тэд өөрийн гэсэн бизнестэй. Энэ нь тэднийг онцгой аюултай болгож байгаа юм” гэж тэр мэдэгджээ.
Террористууд, түүний дотор “Исламын улс” бүлэглэлийнхэн ойрын үед Европт террорын ажиллагаа үйлдэхээр зэхэж байгаа тухай мэдээллийг АНУ-ын төрийн декпартамент энэ оны гуравдугаар сард тараасан юм. Тус байгууллагын мэдээлснээр, террористууд давын өмнө спортын томоохон арга хэмжээ, театр, зах, нисэхийн алба, тээврийн сүлжээнд халдаж мэдэх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ