Мөрдөн шалгасан хэргийн 53-ыг нь шийдвэрлэжээ

АТГ-аас хуульд заасан харьяаллын 165 үйлдэл, 187 холбогдогчтой 120 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн дийлэнх нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах, хээл хахууль өгөх гэмт хэрэг эзэлж байна. Мөрдөн шалгасан хэргийн 53-ыг шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргээс 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 15 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 10 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 5 хэргийг түдгэлзүүлж, одоо 62 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагаа хийжээ. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийн захирал Ю.Энхтуул нар, Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын дарга Ц.Төрхүү нар, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа Ч.Отгон нарын 8 хүнд холбогдох нийт 4 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэмт хэргийн улмаас 28 тэрбум 681.5 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 787.6 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нийт 2 тэрбум 298.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ