Ази, Европын Парламентын Түншлэл (АЕПТ)

Монгол Улсын Их Хурал, Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт энэ оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо болох бөгөөд энэхүү дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэд хэдэн хурал болно. Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь Монгол Улсад зохион байгуулагдах эхний арга хэмжээ бөгөөд гадаад харилцаа, улс төрийн агуулга, бэлтгэл, зохион байгуулалтын өндөр түвшинд болох юм. Энэ тухай танилцуулга, мэдээллийг цувралаар хүргэж байна.Ази, Европын парламентын түншлэлийн уулзалтын түүхээс2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж дараах арга хэмжээ, уулзалт, чуулганууд зохион байгуулагддаг.

  1. Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт /2016.04.21-22/
  2. АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт /2016.05.12-13/
  3. АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт /2016.06.09-10/
  4. Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт /2016.06.20-21/
  5. Ази-Европын ард түмний 11 дүгээр чуулга уулзалт /2016.07.04-06/
  6. АСЕМ-ын Загвар чуулган 2016 /2016.07.06-10/
  7. Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт /2016.07.07-08/
  8. АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт /2016.07.12-14/
  9. Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт /2016.07.13-14/ тус тус болно. дэлгэрэнгүй эндээс үзнэ үү/Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь АСЕМ-ын хүрээнд Монгол Улсад зохиогдох эхний арга хэмжээ бөгөөдэнэ уулзалт тухайн орны парламентын ордонд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Ази-Европын Парламентын Түншлэлийн уулзалт нь Төрийн ордонд 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.Ази-Европын Парламентын Түншлэлийн уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны чухал бүтэц юм. АЕПТ-ийн уулзалт нь 2 жил тутамд Ази, Европын орнуудад АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын өмнө зохион байгуулагддаг. Энэхүү уулзалт нь өөрийн хурлын дэгтэй бөгөөд уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд нэгээс хоёр өдөр үргэлжилдэг. Нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагддаг.АЕПТ-ийн уулзалт Ази болон Европын орнуудын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжин өргөжүүлж, АСЕМ-ын үйл ажиллагаанд парламентын оролцоо, гүйцэтгэх үүрэг, боломж бололцоог онцолдог.
  10. Ази, Европын парламентын түншлэлийн тавдугаар уулзалт 2008 оны 06 дугаар сардБНХАУ-ын Бээжин хотноо болсонАзи, Европын парламентын түншлэлийн зургаадугаар уулзалт
  11. 2010 оны 09 дүгээрсард Бельгийн Вант Улсын Брюссельхотноо болсон
  12. АЕПТ-ийн 7 дугаар уулзалт нь Лаос Улсын Вьентьян хотод 2012 оны 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн төлөө Ази, Европын Парламентчдын хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулагдаж 30 гаруй гишүүн орнууд оролцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ