МоАХ С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд буюу энэ өдөр ардчиллын анхдагчдын нэг, нэрт улс төрч Санжаасүрэнгийн зориг мэндэлжээ. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 54 насны ойгоо угтах байсан юм. 1999 онд нас барсны нэг жилийн ойд зориулан түүний биеийн харьцаагаар хөшөө босгосон байдаг. Тэр цагаас эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 2 буюу таалал төгссөн өдөр, дөрөвдүгээр сарын 20 буюу төрсөн өдрийг нь тохиолдуулан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн дурсгалыг нь хүндэтгэдэг болсон.
Тэгвэл өнөөдөр МоАХ С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан дурсгалыг нь хүндэтгэлээ. Энэ үйл ажиллагаанд ИЗНН-ын дарга, С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун, МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцлоо. Үйл ажиллагааны үеэр МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа: "Монголын ардчилал 8-хан насандаа өнчирч үлдсэн тэр хар баасан гаригаас хойш зориггүй 18 жилийг үджээ. Түүхийн хуудсыг харлуулсан үлдсэн энэ жигшүүрт хэргийг илрүүлэх нь хүсэл тэмүүлэл, илэрнээ гэсэн итгэл найдвар Монгол хүн бүрийн зүрхэнд цохилж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэлсэн юм.
Мөн энэүеэр С.Зориг агсантай нэг үе хамтран ажиллаж байсан нөхдүүд нь болон МоАХ-ны партизанууд, гишүүд дэмжигчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, энгийн иргэдээс гадаадын зочид жуулчид хүртэл 200 шахам хүн цугласан байв.





Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ