ХЭҮК-оос Н.Энхбаярыг төрийн алба хаших эрхтэй гэж үзжээ

Улстөрийг бужигнуулж, хоёр том намаар тоглож тохуурхаж яваа Н.Энхбаяр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргажээ. Тэгвэл энэ сарын 13-нд гомдлын хариуг комиссын дарга Ж.Бямбадорж албан бичгээр өгчээ.

Өршөөлийн хуульд хамрагдсан Н.Энхбаярыг АТГ-аас дахин хоёр төрлийн эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа бөгөөд түүнийг ялтай, 2017 онд ялын хугацаа дуусна. Тиймээс энэ хүн төрийн өндөр дээд албан тушаал хаших эрхгүй гэсэн тайлбарыг өгсөн байгаа юм. Гэтэл түүний намын нөхдүүд нь “Ялгүй, ял эдлээгүй, уучлалаар өршөөгдсөн хүн яахаараа ялтай байдаг юм бэ, АТГ өөрсдөө хуулиа зөрчиж хууль бус үйлдэл хийгээд байгаа юм. Энэ хүнийг дахин төрд гаргахгүй гэсэн хууль бус бусармаг арга хэрэглээд байна” хэмээн хардаж яриад буй. Харин Н.Энхбаяр хүний эрх, эрх чөлөө талаасаа ХЭҮК-д гомдол гаргасан бөгөөд хариу тайлбарт “ялгүй, төрийн албанд нэр дэвших эрх нь нээлттэй” гэсэн утгыг илэрхийлжээ.

Тухайлбал, тус комиссын даргын бичсэнээр “Таны гомдолд дурдагдсан сонгох, төрийн алба хаших эрхийг ялтай гэсэн үндэслэлээр хязгаарлаж байгаа аливаа үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан таны эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ