Дөрвөн хүүхдээ хувцаслах ээжийн бичлэгийг дэлхийн сая сая хүн өхөөрдөн үзэж байна
Канадын ээж энэ бүсгүй дөрвөн хүүхдээунтуулахын өмнө тэднийг хэрхэн хувцаслаж байгаа тухай дүрс бичлэгийг Интернэтэд тавьсны дараа олон сая хүн энэ дүрс бичлэгийг үзжээ.
Корри-Линн Уайт Онтарио бол 2 ойтой Эмили охин, 8 сартай гурван ихрийн ээж юм.Би гурван ихэр хүүхэд төрүүлэх нь ээ гэж Уайтыг хэлэхэдтүүний нөхөр Дэн Гибсон нь үнэхээр цочирдсон гэнэ.Гурван ам бүлтэй айл ингээд зургаан ам бүлтэй болох нь тэр хэмээн ихэд санааширчээ.
“Би эхнэрийнхээ хэлсэнд итгээгүй, түүнийг тоглоом шоглоом хийж байна л гэж бодсон, тэгээдэхо-гийн шинжилгээний зургийг үзээд бараг “ухаан алдах шахсан” гэж нөхөр нь хэлсэн байна.
Ингэсний дараа эхнэр, нөхөр хоёр өөрсдөд нь тохиолдсон явдлыг бусад эцэг, эхтэй хуваалцахын тулд блог нээхээр шийджээ. “Олон ам бүлтэй айл хүмүүст ямар их сэтгэлийн таашаал, баяр хөөр авчирдагийг үзэх боломжийг блог маань бидэнд олгосон юм” гэж Дэн Гибсон блогтоо бичжээ.
Дөрвөн бага хүүхэдтэй айлын амьдрал ямаршуухан байдгийг блогийн уншигчдад ойлгуулахын тулд саяхан Уайт Facebook-т дүрс бичлэг тавьсан байна.
Гурван ихэр хүүхэдтэй болох нь гэдгийг сонссоны дараа аав нь “дахиад л нойргүй хонох нь” хэмээн эхлээд айж байсан бол,олон ам бүлтэй айл хичнээн сайхан гэдгийг сүүлднь ойлгожээ.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ