Хангайн бүсийн залуучууд өнөөдөр Архангай аймагт чуулна

“Эрхээ идэвхижүүлье: Сонгуульдаа оролцъё” баруун бүсийн чуулган энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Увс аймагт амжилттай болж өндөрлөлөө. Тэгвэл маргааш буюу 2016.04.21-нд Хангайн бүсийн залуучууд Архангай аймагт чуулах гэж байна.

Сонгуульд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний оролцоог орон нутгийн болон улс орны шийдвэр гаргах түвшинд дээшлүүлэх зорилготой уг чуулганд Архангай, Төв, Баянхонгор, Өвөрхангай аймгийн залуучууд оролцох аж. Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр “Залуучуудын оролцоо” ,” Сонгогчийн боловсрол”, “Иргэний оролцоо ба залуучууд” зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

Мөн энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн болон сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн “Хар жагсаалт” гаргах гэж байгаа талаараа аймгийн иргэд, залуучуудтай чөлөөт уулзалт зохион байгуулахаар болсон байна. Үүнээс гадна томоохон худалдааны төв, зах, албан байгууллага, их дээд сургуулиудаар орж олон нийтийн саналыг сонсохоор болжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ