Нийтийн эзэмшлийн 1008 гэрэлтүүлгийн шонг цэвэрлэлээ

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90оюутантай хамтранЧингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165,Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66,Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл170,Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угаасан.
Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийншонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаад байна. Иргэд, аж ахуйн нэгжбайгууллагууд угааж цэвэрлэн, будсан шонд дахин зар нааж байна. Тиймээс нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бохирдуулан удаа дараа зар нааж хотынхоо өнгө үзэмжид нөлөөлөхгүй байхыг хүсье.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ