Түдгэлзүүлсэн болон удааширсан хэргийг шийдвэрлэх 1 сарын аян эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаанд болж энэ үеэр дүүргийн прокурорын газраас 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 2016 онд хийх ажлын төлөвлөгөөнд "түдгэлзүүлсэн болон удааширсан хэргийг шийдвэрлэх 1 сарын аян” өрнүүлэх ажлыг нэмж оруулахаар санал гаргаж шийдвэрлүүлсэн байна.

Ингэснээр тус дүүргийн цагдаагийн хэлтсүүд, прокурорын газрын дунд 2015 оны 04 дүгээр сарын 20-оос эхлэн дээрх хэргүүдийг шийдвэрлэх 1 сарын болзолт уралдааныг зарлаж эхэлсэн бөгөөд бусдаасаа олон түдгэлзүүлсэн хэрэг болон удааширсан хэргийг шийдвэрлэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорыг ГХУСАЗЗөвлөлийн зүгээс шагнаж урамшуулах, гадаад оронд аялуулахаар шийдвэрлэсэн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ