ХӨСҮТ 24 ширхэг утлагын аппараттай болов

Улаанбурхан өвчинтэй тэмцэж, хандив цуглуулан сайн үйлсийн аян өрнүүлж буй залуус ХӨСҮТ-д хамгийн их хэрэгцээтэй байсан утлагын аппарат 24 ширхэгийг авч өгчээ. Уг аппаратыг суурь өвчтэй, хатгалгаа, ханиадтай хүүхдүүд хавсарсан байдлаар улаанбурхан туссан хүүхдүүдэд хэрэглэдэг юм.

Тэднийг энэхүү сайн үйлсийн аянаа эхлүүлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус төвийн Сэхээн амьдруулах тасагт дөрөвхөн ширхэг байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байсан. Тиймээс сайн санаат залуус "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-тай хамтарч, аянаа эхлүүлжээ. Сайн үйлсийн аян өрнүүлж байгаа залуусын зүгээс дараах зорилт тавьжээ.

Үүнд, Энэ асуудлыг төрийн нүд чихэнд хүргэж анхаарлыг хандуулж онцгой нөхцлөөр ажиллуулах Хэвлэл мэдээлийн хэрэгслээр өвчнөөс урдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэн явуулах Ингэсний үр дүнд өнгөрсөн таван хоногт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын анхаарлыг үүнд хандуулж чадсан. Ерөнхийлөгч иргэдэд мэдээлэл хийхийг холбогдох хүмүүст үүрэг өгч, Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийж, ХӨСҮТ-д биечлэн очиж, Засгийн газраас нэмж 453 сая төгрөгийг эм тариа авахад зарцуулахаар болсон.

Өчигдөр оройн байдлаар Утлагын аппарат 24 ширхэг, 10 ширхэг тариа, бусад 3,000 орчим нэгж зүйлс шаардлагатай эзэддээ хүрээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ