"Яаралтай түргэн тусламж"-ийнхан ачаалалтай ажиллажээ

Өнгөрсөн хүүхдийн баярын өдөр Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 тоот утсанд743 дуудлага ирсэн байна.Дуудлагыг ангилбал төрөхийн 66, осол гэмтэл, архидан согтуурсантай холбоотой 100 дуудлага ирсэн нь өмнөх өдрүүдийн дуудлагаас харьцангуй илүү байсныг тус төвийн эмч хэлж байна. Баярын өдрөөр хүүхдийн дуудлагад ханиад томуу болон ходоод гэдэсний хямралын дуудлага зонхилжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ