Обамаг Саудын Арабад тоомжиргүй угтжээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг лхагва гарагт Эр-Римяд хотод тоомжиргүй угтжээ. Сүүлийн үед хоёр орны харилцаа хөндийрсөн юм. Хэрвээ конгресс есдүгээр сарын 11-ний хэрэг явдлын бурууг Саудын Арабад тохвол, АНУ-д юмуу америкийн үнэт цаасаар хадгалагдаж байгаа активыг (700 тэрбум ам. доллар) худалдана гэж Саудын Араб сүрдүүлж байгаа ажээ.
АНУ-ын ерөнхийлөгчийг нисэх буудалд засгийн эрх баригч вангийн гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь биш, харин Эр-Рияд хотын захирагч угтсан байна. Обама болон ван Сальман бен Абдель Азиз аль Сауд хоёрын уулзалтыг Саудын телевизээр үзүүлээгүй байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саудын вантай уулзахдаа тус вант улсад хүний эрхийг хэрхэн сахиж байгаа тухай асуудал хөндсөнийг телевизийн CNN сувгаар мэдээлжээ. Тэд хоёр орны улс төр, эдийн засгийн болон нийгмийн асуудал хэлэлцсэн байна.
Вант улсад шашны цөөнхийг мөрдөн мөшгөж, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, гэмт хэрэгтнүүд болон сөрөг хүчнийхнийг олноор нь цаазалж байхад, Саудын Арабтай холбоотны харилцаатай байгаа АНУ-ын засаг захиргааг олон нийтийн байгууллагууд айлчлалын өмнө шүүмжилжээ.
Обама энд Персийн булангийн арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад бас оролцох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ