УИД-ээс Цирк хүрэх зам автомашингүй гудамж болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх зорилгоорнийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдадтав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ хотынхамгийн их төвлөрөл ихтэй байршлуудыг сонгон автомашингүй гудамж болгохоор төлөвлөөд байсан бөгөөд 4 байршилд төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоосон. Тиймээс энэхүү төсөл хэрэгжих Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хангарди орчим, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай орчмын газрын тодорхой хэсгийг төсөл сонгон шалгаруулалт, газрын дуудлага худалдаа зохион байгуулах замаар аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэн автомашингүй гудамж болгохоор төлөвлөсөн байна.

Гудамж төслийн танилцуулгаар Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай орчим буюу Их дэлгүүрээс АСА цирк хүртлэх талбайн газар дооролон нийтэд зориулсан амрах талбайтай, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ бүхий байгууламж барихаар төлөвлөсөн байна. Мөн одоо байгаа цэцэрлэгт талбайг шинээр тохижуулах юм байна.

Төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа 2 талын замын хөдөлгөөнийг ажлын өдрүүдэд хаахгүй зөвхөн амралтын өдрүүдэд бүрэн хааж, харин газар доогуур хийсэн байгууламж бүхий гудамж ньямар ч үед автомашингүй байхаар тооцжээ.

Газар доогуур барих байгууламжийн нийт талбай нь 9940 метр квадрат, худалдаа үйлчилгээнийнийт талбай нь 6640 метр квадрат, олон нийтийн гудамж зам талбай нь 3500 метр квадрат байна гэж төлөвлөсөн байна. Газар доогуурх байгууламжиднийтдээ 9 гарц хийхээс гадна байгууламж руу орох гарц орчимд автомашины зогсоол хийхээр урьдчилсан зураг гарсан байна.
Энэхүү төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд 2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах боломжтой гэж үзжээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, гудамжны тохижилтыг хийхдээ Монголын ёс заншил уламжлалыг харуулсан хэв маягтай байх нь чухал гэдгийг онцолж байлаа. Мөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар-метро төслүүдтэй уялдуулах, автомашингүй болсон гудамж замуудын ойролцоо автозогсоолын асуудлыг заавал шийдэрлэх нь чухал гэсэн саналуудыг хэлж байсан юм.

Гудамж төслөөс, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд уялдуулж ерөнхий зураг гаргасан. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрх авсан компани зураг төслөө гаргаж батлуулах ёстой. Энэ байгууламж баригдсанаар Улаанбаатар метро төслийн буудал болон төлөвлөлтөд ямар нэг өөрчлөлт орохгүй.Авто зогсоолын асуудлыг давхар шийдэхээр төлөвлөлтөд тусгассан гэсэн тайлбар өглөө. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг дэмжин нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар тогтоол баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН 2016 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
ТӨЛӨВЛӨГӨӨНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ


Нэг. Автомашингүй гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлэх чиглэлээр

Газар ашиглалтын бүс /Дүүрэг, хороо/

Эзэмшүүлж, ашиглуулах хэлбэр

Эзэмшүүлэх, ашиглуулах газрынбайршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/, /км/

Санал өгсөн байгуул лага

Дуудлага худалдаа гаар

Төсөл сонгон шалгаруулал таар

Төсөвт байгуулла гын зайлшгүй хэрэгцээнд

0

1

2

3

4

5

6

7

8

1.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

=

+

=

“Эрдэнэс Монгол ХХК” “50-р байр”-ны дундах талбай /ХЕТ-ний дагуу/

Аж ахуйн нэгж, байгууллагын

235 м2

Гудамж төсөл

2.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

=

+

=

“Эрдэнэс Монгол ХХК” “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-ийн дундах талбай /ХЕТ-ний дагуу/


Аж ахуйн нэгж, байгууллагын

250 м2

Гудамж төсөл

3.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“Хангарьд ордон”-ийн хойд талд /ХЕТ-ний дагуу/

576 м2

Гудамж төсөл

4.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“НЗДТГ-ын спорт заал”-ын баруун талд

275 м2

Гудамж төсөл

5.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

ХЕТ-ний дагуу “Гар утасны худалдааны төв”-ийн зүүн хойд талд /замын хойд тал/

103 м2

Гудамж төсөл

6.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“Боди тауэр”-ын баруун талд /ХЕТ-ний дагуу/

233 м2

Гудамж төсөл

7.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“Хөрөнгийн бирж”-ийн баруун тал /ХЕТ-ний дагуу/

(Бусдын эзэмшил газартай давхцсан,зөвхөн нэг загварт оруулах)

205 м2

Гудамж төсөл

8.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“Монголын шуудан холбоо”-ны зүүн хойд талд /ХЕТ-ний дагуу/

268 м2

Гудамж төсөл

9.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

ХЕТ-ний дагуу “Гар утасны худалдааны төв”-ийн баруун хойд талд /замын хойд тал/

173 м2

Гудамж төсөл

10.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

ХЕТ-ний дагуу “Гар утасны худалдааны төв”-ийн урд тал, зүүн талд /замын хойд тал/

435 м2

Гудамж төсөл

11.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“Төрийн банк”-ны баруун урд талд /ХЕТ-ний дагуу/

68 м2

Гудамж төсөл

12.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“Гар утасны худалдааны төв”-ийн хойд талд /замын урд тал/, Францын элчин сайдын яамны хашааны дагуу /ХЕТ-ний дагуу/

836 м2

Гудамж төсөл

13.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“Жи-мобайл”-ын урд тал, зүүн тал /ХЕТ-ний дагуу/

300 м2

Гудамж төсөл

14.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“4а-р байр”-ны хойд, зүүн талд /ХЕТ-ний дагуу/

234 м2

Гудамж төсөл

15.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

+

=

=

“Засгийн газрын 4-р байр”-ны зүүн урд талд /ХЕТ-ний дагуу/

127 м2

Гудамж төсөл


Хоёр. Автомашингүй гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлэх чиглэлээр



Газар ашиглалтын бүс /Дүүрэг, хороо/

Эзэмшүүлж, ашиглуулах хэлбэр




Эзэмшүүлэх, ашиглуулах газрынбайршил




Зориулалт



Газрын хэмжээ /га/, /км/



Санал өгсөн байгуул лага



Хугацаа

Дуудлага худалдаа гаар

Төсөл сонгон шалгаруулал таар

Төсөвт байгуулла гын зайлшгүй хэрэгцээнд

0

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо

=

+

=

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбайд /ХЕТ-ний дагуу/

Аж ахуйн нэгж, байгууллагы

СЭТГЭГДЭЛ БИЧИХ