Түрээсийн орон сууцыг өмчлөх зохицуулалт хийгдэнэ гэв


“Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон.
Энэ сарын 28-нд явагдах сугалаанд нийт 2368 иргэн аж. Түрээсийн орон сууцанд орохоор бүтгүүлсэн хүмүүсийн ихэнх нь түрээслэж буй байраа өмчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч өмчлөж болох эсэх эргэлзээтэй байгаа. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэээс тодруулахад, “өмчлөх асуудал түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ. Хэрэв өмчлүүлэхээр шийдвэрлэвэл Монголын Ипотекийн корпораци арилжааны банкуудтай гэрээ хийх шаардлагатай болно. Мөн иргэн тодорхой хугацаанд түрээсийн төлбөрөөсөө илүү төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд өмчлөх эрх нь үүсдэг зохицуулалт хийгдэнэ” гэсэн юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ